“Аавыгаа зарна” гэсэн зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг 5 сая төгрөгөөр торголоо

Twitter Print
2021 оны 03-р сар 04-нд 19:06 цагт
Мэдээний зураг,

"Аавыгаа зарна" гэсэн зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 5.000.000 төгрөгөөр торгожээ.

Харин санаачлага гарган хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгах бөгөөд уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандахаа мэдэгдсэн байна.

Олон нийтийн сүлжээнд өнгөрөгч өдрүүдэд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг цочирдуулсан. Тус мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албан хаагчид шалгахад тухайн этгээдүүд “Кино контент хийхээр уг зарыг байршуулсан” гэж мэдүүлэг, тайлбар өгөөд байгаа юм

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.