Улаанбаатарт 13200 хүн вакцинд хамрагдаад байна

Twitter Print
2021 оны 03-р сар 04-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарт нийт 13200 гаруй хүн вакцинд хамрагдаад байна хэмээн  ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.

Эхний ээлжид вакцинжуулалтын үйл ажиллагаанд оролцож, халдварын хариу арга хэмжээ, голомтод ажиллаж байгаа болон мэргэжлийн хяналт, онцгой байдлын, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хамруулж байна.

Вакцины дараагийн тунг хийлгэх товыг мессежээр илгээнэ. Мөн вакцин хийлгэсний дараах биеийн байдал, хариу урвалын талаар бүртгүүлэх линкийг мессежээр өгөх ба вакцин хийлгэсэн иргэд тэрхүү асуумжийг бөглөх юм. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.