Авто замын ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ

Twitter Print
2021 оны 03-р сар 03-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүргийн IX хороо Яармагийн авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч, нэг хүн нас баржээ.

Тодруулбал, иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж, “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/ нас барсан байна. Осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ОБЕГ өчигдөр 4:34 цагт хүлээн авчээ.

Алба хаагчид цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шилжүүлж өгсөн байна. Мөн иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.