Энэтхэг улстай сүүний чиглэлээр хамтран ажиллана

Twitter Print
2021 оны 03-р сар 02-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны нэгдсэн уулзалт болжээ. Уулзалтад БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингх оролцож Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, цахим хөдөө аж ахуйг бий болгох зэрэг сэдвээр санал солилцсон байна. 

БНЭУ дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, арвин  туршлагатай. Монгол орны хувьд шингэн сүүний асар их нөөц боломжтой боловч хараахан бүрэн хэмжээнд ашиглахгүй байна. Тиймээс сүүний салбарын хөгжлийн төслийг хамтран хэрэгжүүлэх нь урт хугацаандаа үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой болохыг талууд онцолж, хамтран ажиллахад санал нэгдсэн юм. 

Түүнчлэн ард иргэдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах замаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих нь салбар яамны гол зорилго юм.  Манай орны хувьд дотоодын шингэн сүүний нөөцөө ашиглан үдийн цай, өдрийн хоол хөтөлбөрөөр дамжуулан бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, зөв дадалтай болгох, эрүүл мэндийг дэмжих, суралцах чадварыг нь дээшлүүлэх бүрэн боломж буйг харгалзан үзэж, “Өдөр бүр сүү” төслийг хэрэгжүүлэх саналаа тус уулзалтын үеэр танилцуулжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.