Өөрийгөө ялан дийлж чаддаг хүн хамгийн хүчтэй

Twitter Print
2021 оны 03-р сар 01-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

- Ямар чадвар хамгийн ховор вэ? Байгаагаа хуваалцах.

- Ямар чадвар хамгийн сайн нь вэ? Бусдыг уучлах.

- Ямар чадвар хамгийн амаргүй нь вэ? Дуугуй байх.

- Ямар чадвар хамгийн чухал вэ? Асуулт асуух.

- Ямар чадвар хамгийн хэрэгтэй нь вэ? Сонсох чадвар.

- Ямар зуршил хамгийн муухай нь вэ? Бусадтай сөргөөцөлдөх.

- Ямар зуршил хамгийн хортой вэ? Дэмий чалчих.

- Ямар тэмцэл хамгийн аюултай нь вэ? Мухар сүсэгт хөтлөгдсөн тэмцэл.

- Тэгвэл ямар хүн хамгийн хүчтэй вэ? Өөрийгөө ялан дийлж чаддаг хүн.

- Ямар хүн хамгийн сул дорой вэ? Өөрийгөө бусдаас хүчтэй гэж боддог хүн.

- Ямар хүн хамгийн саруул ухаантай вэ? Сэтгэл зүрхээ чагнаж чаддаг хүн.

- Ямар хүн хамгийн ядуу вэ? Мөнгөнд юу юунаас илүү дуртай хүн.

- Ямар хүн бурханд хамгаас ойр вэ? Энэрэнгүй сэтгэлт хүн.

- Гай зовлонг хэрхэн сөрөх вэ? Өөдрөг байж.

- Тэгвэл шаналалыг яаж даван туулах вэ? Тэсвэр хатуулжилтай байж.

- Сэтгэл эрүүл байгааг юугаар шинжих вэ? Итгэл төгс байдлаар.

- Сэтгэл өвчилсний юугаар шинжих вэ? Итгэл найдвар алдарсан байдлаар.

- Аливаа үйлдэл буруу байгаагийн шинж юу вэ? Уур уцаар.

- Үйлдэл зөв байгаагийн шинж юу вэ? Сэтгэлийн амар амгалан.

- Ямар хүнийг амьдаараа амьгүй мэт болжээ гэх вэ? Юуг ч тоохоо байсан хүнийг.

- Ямар хүн мөнх амьдралыг олох вэ? Ойр дотны хүмүүсээ хайрлаж явдаг хүн.

Симеон Афонский

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.