Нялх хүүхдийг домнох уламжлалт арга зан

Twitter Print
2021 оны 02-р сар 28-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Нялх хүүхдийг домнох уламжлалт арга зан:

Бар аа бар аа – Хүүхдийг хахахаар “Бараа бараа” гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу муухайгаас хамгаална. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг.

Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.

Хүүхдийн адыг дарах дом

– Үргэлж орилж бахираад, уур уцаар ихтэй болоод ирэхэд үйл явдал болж байгаа үед нь толгой дээр нь ус хийж уур омгийн нь ариусгалын дом хийдэг.

Бор халзан туулай

– Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид хар халзан туулай гэж нэрлэдэг.

Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж. Хүүхэд шөнө унтаж чадахгүй хар дарж зүүдлээд байвал лаа асаан нар зөв тойруулан гурав эргүүлэн орчныг нь ариусган хамарт нь хөө түрхэн, бор халзан туулайтай адилтган бодоод унтуулахад, зүүдэлж дэмийрэхгүй болдог домтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.