Орчин цагийн эх орончид бол татвар төлөгчид, харин оффшорчид яг эсрэг дүр нь

Twitter Print
2021 оны 02-р сар 27-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Орчин цагийн эх орончид бол татвар төлөгчид юм шүү дээ. Харин оффшорчид бол яг эсрэг дүр нь юм.

Тэр дундаа хэзээ ч бизнес хийж байгаагүй улс төрчид оффшортой байгаагийн цаана авлига, хулгай л байгаа. Энэ бол эх орны хөгжил, боломжийг хулгайлсан урван тэрслэлт.

НҮБ-ийн хүрээний конвенцуудыг сөхөөд харах хэрэгтэй. Эх сурвалж тодорхой бус оффшор дахь хөрөнгө нь мөнгө угаалтаас, терроризмыыг санхүүжүүлэх эх үүсвэр хүртэл туйлын таагүй тодорхойлолттой болсон. Оффшор бүс дэх эх сурвалж тодорхойгүй хөрөнгийн 90 хувь нь авлига хулгай, дээрэм тонуул, луйвар, бэлгийн мөлжлөг, хар тамхи зэрэг хориотой худалдаа, гэмт хэргээс эхтэйг Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн судалгаанаас харж болно.

Өнөөдөр Сү.Батболдтой шууд холбоотой оффшор компаниуд эзэмшдэг асар их хөрнгө дэлхийн хэд хэдэн орны шүүх дээр царцаагдсан байгаа. Зөвхөн үл хөдлөх хөрөнгүүд нь 169 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх...

Үүнийг үгүйсгээд байх хэрэггүй. Бүх баримт мэдээлэл нь тухай тухайн улсын хэрэг хянагдаж буй харъя шүүхийн сайтууд дээр онлайн байж байгаа. Дараах хаягаар ороод бичлэгээс хаана ямар хөрөнгө царцаагдсан хийгээд хаана ямар баримт мэдээлэл байгааг мэдээд авна биз.

Олон улсын тэр дундаа ардчилал өндөр хэмжээнд хөгжсөн улс орнуудын шүүх хэний ч хамаагүй хөрөнгийг Сү.Батболдынх, хууль бус гээд царцаагаад байна гэдэгт итгэх хүн энэ дэлхий дээр байхгүй байх. Хүмүүсийг гэнэн тэнэг, мулгуу гэж үзсэн тархи угаалтаа зогсоосон нь зөв байх. Оффшорчидтой хийх тэмцэл бол хэцүү. Тэд чинь асар их мөнгөтэйн дээр хайрлах үнэт зүйлгүй хүмүүс байдаг юм. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч оффшорчдын эсрэг тэмцлийг манлайлаад ямар их гүжир гүтгэлэг, дайралтын бай болж байгааг бүгд харж л байгаа байх.

Хэрэв бид оффшорчдоо цэгцэлж чадахгүй бол мянган хөрөнгө оруулагч оруулж ирээд сая супер төсөл эхлүүлээд ч улс оронд доривтой хөгжил цэцэглэлт авчрахгүй. Бүх баялаг, орлого оффшорчдын гараар хил даваад урсаад алга болно.. Улс орны хөгжил цэцэглэлт, хүмүүсийн сайн сайхан амьдрал хулгайлагдсаар байх болно.

Э.Сарнай

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.