АМТАЛСАН БУДАА хийх жор

Twitter Print
2021 оны 02-р сар 27-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Орц:

500-700 гр агшаасан цагаан будаа

2 хэсэг бекон эсвэл хиам, зайдас байж болно

3 өндөг

Өөрийн хэрэглэдэг хэмжээгээр давс

2 цайны халбага цуу /Шар буурцагны цуу илүү тохиромжтой/

Бага зэрэг гүнжидийн тос

Сонгино, хүссэн нарийн ногоо

Хийх арга

1. Беконоо /эсвэл хиам, зайдас/ жижиглэн хэрчээд халаасан хайруулын тавганд хийнэ. Дунд зэргийг галаар шарж байгаад авна. Тосыг хайруулын тавгандаа үлдээнэ.

2. Тосон дээрээ өндгөө хагалж сайн хутгаад хайруулын тавгандаа хийнэ.

3. Өндөг хатуурч эхлэх үед будаагаа хийнэ. Зөөлөн боловч хурдан хутгаж өндгөө олон жижиг хэсэг болгох хэрэгтэй. Ийм нөхцөлд савхаар хутгахад амар байх болно.

4. Будаа халах үед беконоо нэмж дээрээс нь цуу, давсаа хийгээд сайн хутгаарай. Хайруулын тавгаа гал дээрээс авч дээрээс нь хэрчсэн сонгино, гүнжидийн тосоо хийж дахин хутгана.

5. Ойролцоогоор 3-5 минут хутгаж хууран хоол бэлэн болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.