
Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжгийн нээлт өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд Улсын драмын эрдмийн театрт болсон ч төд удалгүй хөл хорио тогтоосны улмаас дахин тавигдах боломжгүй болсон.
Тэгвэл өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 4-нөөс дахин тайзнаа тавигдахаар болжээ. Ингэхдээ үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж буй юм. Эргэн сануулахад дараах уран бүтээлчдийн баг тус жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Анна Каренина-МУСТА Н.Баярмаа
Анна (Хувь заяа)-Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд
Алексей Вронский-Т.Сэргэлэн, МУСТА О.Гэрэлсүх
Алексей Каренин- МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА Д.Баттөмөр
Долли Облонская- МУГЖ Г.Урнаа, МУСТА Б.Одончимэг
Кити Щербацкая - Д.Хулан, О.Хонгорзул
Степан Облонский –МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА М.Түвшинхүү
Варя Вронская –Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь
Бетси Тверская -МУСТА М.Тогтохжаргал
Константин Дмитрич Левин -МУСТА С.Болд-Эрдэнэ, МУСТА Г.Амгаланбаатар
Щербацкий ван –Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Б.Отгонбат
Щербацкая хатагтай –МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Ц.Баясгалан нар тоглоно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.