Герман руу өргөгдсөн өнчин хүү ХБНГУ-н Дэд Канцлер болжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 26-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

1973 оны 11 сард Вьетнамд аялж байсан Герман хос Сайгоны ойролцоох хүүхэд асрах газраас 9 сартай нэгэн өнчин хүүг өргөж авсан нь хожим дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс болох ХБНГУ-н Дэд Канцлер болсон байна.

Хүүг үрчлэн авсан хос өөрсдийн төрсөн 2 хүүхэдтэй байсан бөгөөд түүнийг 4 настай байхад нь тэд салсан юм. Энэ цагаас эхлэн армийн офицер аавынхаа гар дээр Хановер, Хамбург, Бюкебург хотуудад өссөн хүү ахлах сургуулиа төгсөөд анагаахын сургуульд элсэн орж цэргийн эмчийн мэргэжил эзэмшжээ.

Филипп Рёслер гэх энэ Вьетнам залуy Германы Эдийн Заcаг Технологийн Яамны Сайдын болон Эрүүл Мэндийн Сайдын албан тушаалуудыг ч мөн xашиж байсан анхны ази билээ. Германчуудын дэмжлэгийг авч тус улсын засгийн газрын дэд тэргүүн болж байсан улс төрч Филипп Рёслер эхнэр Вибке Рёслер болон ихэр охидын хамт амьдардаг юм.

М. Мөнхтулга

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.