Нийслэлийн зарим дүүргийн байршлуудад хөл хорио үргэлжилнэ

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Тандалтаар халдвар илэрсэн Нийслэлийн зарим дүүргийн зарим байршлуудад хөл хорио үргэлжлэхээр болсныг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 12-р хороо болон Чингэлтэй дүүргийн 19-р хорооны зарим байр, гудамжинд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас өнөөдөр зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Үүнд

  • ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

  • ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

  • ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

  • ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

  • ХУД, 12-р хороо, 62-р байр

  • ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

  • ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

  • ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болсон бөгөөд ХӨСҮТ-өөс чиглэл ирэхээр буюу шинжилгээний хариу эцэслэхээр хөл хориог буулгах юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.