
УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр татан авахаар шийдвэрлэсэний дагуу Монголд ирэхээр бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатайг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдэгдлээ.
Иргэд төлөвлөсөн өдөр, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна. Эх орондоо ирсэн иргэд 10 хоног тусгаарлагдаж, үргэлжлүүлэн 4 хоног гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтад байх хугацаандаа "CLIX GPS" гэх аппликейшныг өөрийн гар утсанд суулгснаар Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг хянах юм.
- Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг,
- Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15.000 төгрөг,
- Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлэх байдлаар төлбөрөө тушаана.
- Төлбөр хийхдээ тухайн иргэн РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ гүйлгээний утга хэсэгт ОРОС ТАТАН АВАЛТ утгатай хийхийг анхааруулж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.