БНЭУ-ын буцалтгүй тусламжаар олгож буй AstraZeneca вакцины дээжийг УОК-ын даргад хүлээлгэн өглөө

Twitter Print
2021 оны 02-р сар 22-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

​БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакныг МИАТ-ийн агаарын хөлгөөр өнөөдөр авчирсан тухай мэдээлсэн.

Үүний дараа вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов. Эхний ээлжийн 150 мянган хүн тун AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд М.П.Сингх мэдэгдлээ.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэх бол бусад тунгаар эрүүл мэндийн салбарын болон үүрэг гүйцэтгэж буй онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.