Нарны шилээ хэрхэн зөв сонгох вэ?

Twitter Print
2021 оны 02-р сар 21-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

Танд өмнө нь нарны шил зүүхэд шал өргөгдөж харагдах, эргэн тойрон дайвалзах, нүд харанхуйлах, толгой эргэх, гаднаас дотогш орчинд ороход шилээ тайлмаар болох удаан зүүхэд толгой өвдөх нүд аргах шинж тэмдгүүд илэрч байсан уу?

Үүнээс болоод өөрийгөө нарны шил зүүж чаддаггүй гэж дүгнэж яваа юм биш биз? Энэ бол нарны шилний гол үзүүлэлт болох тунгалаг, нөлөөгүй байх нөхцөл бүрдээгүйгээс үүсэж буй сөрөг нөлөө юм. Хэрэв та CR39, ZEISS эсвэл бусад сайн чанарын линз бүхий оргиналь нарны шил хэрэглэдэг бол эдгээр асуудлууд огт тулгарахгүй юм.

2 дугаар үзүүлэлт нь нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байх. Нарны хэт ягаан туяаны хамгаалалтгүй шил нь нүдний эвэрлэг, торлог бүрхэвчинд нөлөөлж улмаар болор цайх өвчлөлд хүрч хараа алдалт үүсэх магадлалтай байдаг.

Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилийг хэрхэн таних вэ?

Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил нь 380 нано метрээс 400 нано метрийн хэт ягаан туяаг шүүх зориулалттай байдаг. Тиймээс нарны хэт ягаан туяаг 100 хувь шүүж нүдэнд зөвхөн үзэгдэх гэрлийг л хүргэж байна гэсэн үг юм. Ийм шилийг танихдаа эхлээд тэмдэглэгээг нь анхаарах хэрэгтэй. Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилнүүд "CE" гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарны хэт ягаан туяанаас 100% хамгаална гэсэн тэмдэглэгээ юм. Мөн үүнээс гадна "UV protection 400" гэсэн тэмдэг байна. Мөн үүнээс гадна тусгай багажаар шалгаж болдог.

3 дугаарт нарны шилний хүрээ нь сайн чанартай хүний биед сөрөг нөлөөгүй материалаар хийгдсэн зүүхэд маш эвтэйхэн, дарах, нухах, гулгах зэрэг зовиургүй байх ёстой. Хэрэв та өөрт яг тохирсон хэмжээтэй нарны шилийг сонговол дээрхи зовиурууд аль нь ч илрэхгүй юм.

Valor Sunglasses

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.