Монгол эрдэмтэд “SARS-Cov-2”-ийг шүлсэнд илрүүлэх шинэ PCR оношлуур бүтээж байна

Twitter Print
2021 оны 02-р сар 19-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "SARS-Cov-2"-ийг шүлсэнд илрүүлэх шинэ PCR оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзсан байна.

Шүлснээс шинжилгээ авч коронавирусийг илрүүлэх оношлуурын төслийн  ажлыг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны 12  дугаар сард эхлүүлж 2021 оны 3 дугаар сард дуусгахаар ажиллаж байна. Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан удирдаж АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй. SARS-Cov-2-ыг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны PCR-н технологийг боловсруулж оношлуур бүтээх юм байна.

Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэнэ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.