Таргалалт илүүдэл жингээс аль болохоор зайлсхийгээрэй

Twitter Print
2021 оны 02-р сар 18-нд 18:47 цагт
Мэдээний зураг,

Нас ахисан ч гэсэн хөнгөн шингэн, идэвхитэй хэвээр байж болдог. Мэдээж наснаас хамаарч бодисын солилцоо багасч аяндаа жин нэмэх хандлага бий.

Гэвч аль болохоор түүнд бууж өгөлгүй хэвийн жингээ барихыг хичээх хэрэгтэй. Илүүдэл жин нь буцаад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дарангуйлж улам идэвхгүй, даавар ялгаруулалтыг багасгаснаар амьдралд улам сонирхолгүй болгох нөлөөтэй байдаг. Мөн маш их хэлмэгддэг нь багана нуруу, тулгуур эрхтэн, өвдөг түнхний үе байдаг. Тарган хүн нурууныхаа чилээг гаргах, дасгал хөдөлгөөн хийхэд том гэдэс харвин зэрэг нь их саад болдог. Мөн тэр хэмжээгээр эмчилгээ хийхэд хүртэл улам хүндрэлтэй болгодог.

Ерөнхийдөө ажиглаад байхад чихэрлэг болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй хүмүүс голдуу илүүдэл жинтэй байна. Бие сэтгэлээ эрүүл бөгөөд эрч хүчтэй, залуу, цог золбоотой байлгая гэвэл хэдхэн зүйлээс татгалзаж, идэвхтэй амьдрах нь уг нь хангалттай. Мэдээж архи тамхийг мартах нь зөв. Уламжлалт анагаах ухааны эмчлэн сэргээх арга ухаанд биеийг эрүүл саруул, цог золбоотой байлгах маш их потенциал бий шүү.

Жишээ нь, зүү эмчилгээ нь эдгээж анагаахаас гадна элдэв нуугдмал өвчин эмгэгийг илрүүлэн гаргадаг г.м. Эрүүл биед саруул ухаан оршино.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.