Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг буцаалаа

Twitter Print
2013 оны 12-р сар 05-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн дэд сайд Э. Эрдэнэжамъянд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа.

Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн тул түүнийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-т шалгах болсон юм. Энэ дагуу өнөөдөр түүний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.