БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудад зориулсан вэбсайт нээгдлээ

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайт нээгджээ.

Энэ цахим хуудас нь БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хэлээр хүргэнэ. ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар сар тутмын статистик мэдээллийг нээлттэй хүргэх юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, яамд, ХНХЯ-ны харьяа газар, агентлагийн цахим холбоос, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол Улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, ХНХ-ын сайдын тушаал зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой. Цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол Улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайтын “Өргөдөл илгээх” гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтаа файл хэсэгт хавсаргаад илгээх юм.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэ вэбсайтаас монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэдэг “Монгол хүний хөгжил” цуврал подкаст, улирал тутмын “Нэг цэг” сэтгүүлийн цахим хувилбарыг сонирхох боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.