Лалын шашны зандалчдыг эгдүүцүүлсэн учир энэ

Twitter Print
2015 оны 01-р сар 11-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтийг цочирдуулсан аллагын бай болсон Францын хошин элэглэлийн “Charlie Ebdo” сэтгүүлд террористууд яагаад халдах болсон нь тодорхой болсон. Олон улсын террорист "Лалын улс" бүлэглэлээс халдлага үйлдсэнээ мэдэгдсэний дээр лалын зандалчдын дүргүйцлийг  төрүүлсэн шог зургуудын талаар дэлхий нийт сонирхох болсон билээ. Дэлхий дахины улс төр, нийгмийн амьдралын сөрөг үзэгдлийг хошин элэглэл, шог зургаар шүүмжилдэг тус сэтгүүлийн нийтлэл Францад төдийгүй, Европын орнуудад алдартай. Харин тус сэтгүүл лалын шашны зарим төлөөлөгчийг хошин маягаар дүрслэн нийтэлсэн нь аллага болох шалтгаан гэж үзэж байгаа. Энэ ч үндсэн дээр урьд  өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан удаатай. Лалын шашинтнуудын тэгтлээ үзэн ядсан шог зургууд ямар болохыг харин сонирхуулъя.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.