
Дэлхийн шилдэг гольфчдын нэг Тайгер Вудс өнгөрсөн мягмар гарагт Калифорни мужийн Лос-Анжелес хотноо автомашины осолд орж, хөлөндөө олон тооны ноцтой гэмтэл авчээ.
Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлж байгаагаар Тайгер Вудсын сууж явсан автомашин эргэлтэн дээр замаас гарч, хэд хэдэн удаа хөмөрсөн аж. Ослын газар ирсэн онцгой байдлын албаныхан Тайгер Вудсыг машинаас гаргаж авахын тулд машиныг хөрөөдөхөд хүрсэн ба тэрээр онцгой байдлын албаныханыг ирэх үед ухаантай байсан гэнэ. Тайгер Вудсын агент Марк Штейнбергийн мэдээлснээр тамирчны биеийн байдал хүнд байгаа ба тэрээр хөлөндөө олон тооны ноцтой гэмтэл авснаас болж хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ.
45 настай Тайгер Вудс өнгөрсөн 1-р сард нурууны хагалгаанд ороод байсан ба ирэх 4-р сард болох "Мастерс" тэмцээнд оролцохоор төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан юм. Түүний хувьд 2019 оны сүүлээр чансаагаараа дэлхийд 6-д бичигдэж байсан ч өнөөдрийн байдлаар 50-д бичигдэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.