Ромни дахин сонгуульд өрсөлдөхөд бэлэн

Twitter Print
2015 оны 01-р сар 11-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Митт Ромни 2016 онд төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн тухай “Politico” сэтгүүлд мэдээлж байна. Энэ нь түүний улс орныг удирдах гэсэн гурав дахь оролдлого болох юм.

“Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо би судалж байна” гэж Ромни сонгуулийн өмнөх түрүүчийн кампанит ажлын 30 ивээн тэтгэгчтэйгээ Нью-Йорк хотод уулзах үеэрээ мэдэгджээ. Олон улсын хурцадмал байдал даамжирч байгаа болон АНУ-ын эдийн засгийн байдал ийм шийдвэр гаргах үндсэн шалтгаан болсон гэж тэрбээр хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцох бодолгүй байгаагаа тэрбээр урьд нь мэдэгдэж байсан билээ.

АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг зөвшөөрснөө өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн юм. Флорида муж улсын захирагч асан тэрбээр Талархлын өдөр гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны эцэст ийм шийдвэр гаргаснаа хэлсэн.

Ромни, Буш нараас гадна Техас муж улсын захирагч Рик Перри, Сенатын гишүүн Рэнд Дол, Марко Рубио, Тед Круз, Арканзас муж улсын захирагч асан Майк Хакаби, Конгрессын гишүүн Пол Райан, Нью-Жерси муж улсын захирагч Жерси Крис Кристи нар Бүгд найрамдах намаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байна.

Харин Ардчилсан намаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нэр дэвших өндөр магадлалтай байгаа юм. Төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөх эсэхээ Хиллара албан ёсоор мэдэгдээгүй байгаа боловч 2016 оны сонгуульд оролцох битүүхэн дохиог өнгөрсөн оны есдүгээр сард өгсөн билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.