Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Twitter Print
2016 оны 01-р сар 13-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол орон улс төр, эдийн засаг, нийгэм гээд бүхий л салбарт бодитой үр дүнд хүрч, Үндсэн хуулийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төрийн бүх шатны байгууллагыг ардчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадсан.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг олон нийтэд үзүүлэхээр Монголтөрийн түүхийн музейд залсан юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг жил бүрийн Үндсэн хууль батлагдсан өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол төрийн түүхийн музейд долоо хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэхээр болсон.    

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон юм.

Уг шагналын эзэнд өнөөдөр шагналыг нь гардуулна. Мөн Үндсэн хуулийн өдрөөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.