“Алтан өд-2014” наадмын шилдгүүд тодорлоо

Twitter Print
2015 оны 01-р сар 10-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд 2014" наадам өчигдөр(01.09) Улсын филармонийн их танхимд боллоо. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээл ирүүлсэнээс дараах байдлаар шалгаруулжээ.

2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд

1. Яруу найраг- М.Саруулдалай "Хунгийн дэвэлт шиг хаварын үдэш"

2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг "Тунгалаг өнгө"

3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг "Хөршүүд"

4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх "Айшхи"

5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар "Омог босоо хавт Хасар"

6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-"Галдан Бошгот хаан"

7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог

8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон"

9. Утга зохиолын шүүмж- Г.Батсуурь "Мета утга" зэрэг бүтээлүүд шалгарсан байна.

Харин МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн "Ганнибал", Б.Баясгалангийн "Зөнгийн нүд", С.Бүрнээгийн"Савдагт Алтайн дууль", Д.Бямбацэндийн"Хатан сэрэл", Ж.Гун-Аасүрэнгийн "Сэргэлэн одод чуулсан шөнө", Т.Дашбалдангийн "Сэтгэлийн шувуу" Я.Мөнхжаргалын "Тэвчээр", М.Отгонбаярын "Сураггүй хаврыг хүлээхүй", Б.Хүрэлтогоогийн "Илчлэлт" гэх зэрэг бүтээлүүд хүртсэн бол залуу яруу найрагч, уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нар хүртжээ. Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо болж, Монголын зохиолчдын эвлэлд элссэн яруу найрагч П.Цоожчулуунцэцэг, Б.Алтанхуяг зэрэг уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардууллаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.