ГХЯ-аас Мьянмарын асуудлаар мэдэгдэл гаргалаа

Twitter Print
2021 оны 02-р сар 03-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч буйд сэтгэл зовниж байна. Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд сэргээнэ хэмээн найдаж байна." гэжээ.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2020 оны 11 дүгээр сарын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан тус улсын удирдагчид, цэргийнхний хооронд сүүлийн саруудад хурцадмал байдалтай үүссэн. Тодруулбал Аун Сан Су Чи-гийн тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам сонгуульд ялалт байгуулан парламентын 476 суудлын 396-г авч дахин таван жил эрх барихаар болсон. Харин цэргийнхний дэмждэг “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” нам 33 суудал авсан юм. Улмаар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн  төрийн эргэлт хийж, улсаа хяналтдаа аваад байгаа юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.