Томоохон худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах үүрэг өглөө

Twitter Print
2021 оны 02-р сар 01-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчил зарим худалдааны төвд илэрсэн байна.

Мөн бага насны хүүхдүүд захаар үйлчлүүлэх, халуун хэмжих ажилтан тогтсон байршилдаа сууж ажиллахгүй байх, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэдэггүй нь шалгалтаар тогтоогджээ. Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах үүргийг зах, худалдааны төвүүдийн менежер, удирдлагуудад өгөв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.