ХӨВСГӨЛ АЙМАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Twitter Print
2023 оны 01-р сар 19-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих "Нээлттэй Хөвсгөл" хэлэлцүүлгийг явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт бус байдлыг багасгах бодлогыг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн шинэ санаачилга, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймагтаа шилжин ирэх иргэдийн идэвхийг бий болгож, ажиллах учиртай.

Хөвсгөл аймаг энэ хүрээнд өнөөдөр /2013.01.19/-ний өдөр Улаанбаатар хотоос Хоймор нутагтаа шилжин суурьших иргэдийг хэрхэн дэмжих, тус чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулах талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд оролцож байна.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, мэдээлэл өглөө. Тус бодлогуудын хүрээнд Хөвсгөл аймагт шилжин суурьших иргэн, ААНБ-дад одоогоор ямар боломж байгаа, цаашид таатай ямар боломжуудыг бий болгох, бодлогын түвшинд шийдвэрлэх ямар тулгамдсан асуудлууд байна вэ?гэх асуудлуудаар иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдийн байр суурийг сонсож, мэдээлэл солилцов.

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Omon

      (197.211.63.53) 2022-09-25 21:29
      • 0
      • 0

      Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com

      Хариулах