"X апартмент 1" байрны СӨХ-ны 4 ажилтнаас халдвар илэрчээ

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

"X апартмент 1" байрны СӨХ-ны дөрвөн ажилтнаас коронавирусийн халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авчээ.

Мөн тухайн СӨХ-ны ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгааг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

2021 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр батлагдсан тохиолдол "X апартмент 1" байрнаас бүртгэгдсэн. Тиймээс тус байрны оршин суугчид болон СӨХ-ны ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ны 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн болохыг БДОК-оос мэдээллээ. Иймд дээрх байрны иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүслээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.