Баянмонгол хорооллын 416 дугаар байранд коронавирусийн халдвар батлагдаж, хөл хорио тогтоолоо

Twitter Print
2021 оны 01-р сар 22-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол хорооллын 416 дугаар байрны 3-р орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн газар түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байна. Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.