ЭМЯ-ны 26 ажилтанд холбогдох шүүх хурал хойшиллоо

Twitter Print
2021 оны 01-р сар 22-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарын 26 хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд  эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч Ц.Цэрэнням гадаад улсад байгаа, шүүгдэгч Б.Цацралт-Одын өмгөөлөгч Г.Мөнхбаяр Архангай аймагт тусгаарлалтад байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан тул шүүхээс дээрх хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан байна.

Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нар 26 ажилтан албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан юм. Тэднийг нийт 26 иргэн, аж ахуй нэгжээс удаа дараа их хэмжээний хахууль авсныг нотлох баримтаар тогтоон АТГ-т саатуулж байсан юм.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.