Ким Жон Уны Хойд Солонгосыг удирдсан 10 жил буюу Трамптай нөхөрлөв, өргөн өмд, атомын бөмбөг

Twitter Print
2021 оны 12-р сар 17-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Трамптай нөхөрлөв, өргөн өмд, атомын бөмбөг. Ким Жон Ун өвөө болон эцгээс өвлөгдсөн Хойд Солонгос улсаа 10 жил удирдахдаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд ямраар үлдэв?!

Арван жилийн өмнө 2011 оны 12-р сарын 17-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир өөд болж, түүний залгамжлагчаар бага хүү Ким Жон Ун нь тодорсон билээ. Эхэндээ ихэнх хүмүүс Ким Жон Уныг сул дорой гэж үзэн, түүнийг удахгүй албан тушаалаас нь унагана эсвэл тэрээр өөр нэр нөлөө бүхий хүний "утсан хүүхэлдэй" болно гэж бодож байсан.

Гэтэл Ким Жон Ун төрийн эрхийг барихаас гадна "ард түмний эцэг" гэгдэх имижийг бүрдүүлж, улсынхаа байр суурийг бэхжүүлж, цөмийн пуужингийн туршилт явуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай нөхөрсөг харилцаа тогтоож чадсан юм. Хойд Солонгос нь дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэгд тооцогддог.

Хойд Солонгос улс дотор болж буй зүйлсийн талаарх мэдээлэл хомс бөгөөд тус улсын дотоодын мэдээллийг ихэвчлэн тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эсвэл БНСУ болон АНУ-ын Тагнуулын албаны мэдээллүүдээс мэдэж авдаг билээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг 1982 оны 1-р сарын 8-нд төрсөн гэдэг ч БНСУ-ын Тагнуулын албаныхан түүнийг 1983 онд төрсөн гэж үздэг ба хойд солонгосчууд Ким Жон Уны төрсөн оныг эцэг Ким Чен Ирын 40 нас, өвөө Ким Ир Сены 70 насны ойтой тааруулах зорилгоор өөрчилсөн гэж үздэг аж. Түүнээс гадна одоогийн удирдагч Зим Жон Уны хүүхэд насны тухай мэдээлэл ч хомс байдаг.

Тэрбээр Ким Чен Ирын 3 хүүгийн хамгийн бага бөгөөд бага насаа Хойд Солонгост өнгөрүүлжээ. 1990-ээд онд тэрээр ах, эгч хоёрынхоо хамтаар Швейцарьт суралцжээ.

Ким Жон Ун 2000-гаад оны эхэнд эх орондоо буцаж ирсэн ба эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ким Ир Сены нэрэмжит цэргийн их сургуульд элсэн оржээ.

2011 оны 12-р сарын 17-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир өөд болж, түүний хүү Ким Жон Уныг "агуу залгамжлагч" - аар зарласан юм. 2011 оны 12-р сарын 24-нд Ким Жон Уныг албан ёсоор Солонгосын Ардын Армийн ерөнхий командлагчаар томилсон билээ.

Ким Чен Ын вместе с отцом Ким Чен Иром

Ким Жон Ун эцэг Ким Чен Ирийн хамт

Улс төрийн шинжээчид залуу удирдагчийн туршлагагүйг нь онцолж, түүнийг нэг бол авга хүргэн ахынхаа "утсан хүүхэлдэй" болно эсвэл бүр албан тушаалаасаа унана гэж таамаглаж байлаа. Гэсэн ч ажиглагчдын таамаглалуудын аль нь ч биелээгүй юм. Аав, өвөө хоёрынхоо адилаар Ким Жон Ун өөртөө "ард түмний эцэг" гэсэн имиж бүрдүүлж, өвөөгийнхөө гаргасан амжилтуудыг давтахыг хичээж байгаа билээ.

 

Ким во время визита на пхеньянский пищекомбинат в декабре 2014 года

Ким 2014 онд Пхеньяны хүнсний комбинатад айлчилсан нь 

Ким Жон Уны хувьд эцгээсээ илүү нээлттэй, чөлөөтэй удирдагчийн дүр төрхийг бүрдүүлж, телевизээр тогтмол гарч, үйлдвэр, сургууль зэрэг газруудаар айлчлахдаа иргэдтэй цааргалалгүй гар барьж, тэврүүлж байгаа нь олны анхаарлыг татдаг билээ. Тэрээр улсынхаа эдийн засаг, улс төрийн бодлогыг тодорхойлж, хурал зөвлөгөөнд тогтмол оролцохоос гадна бусадтай адил концерт үзэж, тэшүүрээр гулгаж, тоглоом тоглож, ард иргэдтэйгээ ойр удирдагч гэсэн дүр төрхийг бүрдүүлжээ. Тэрээр орчин үеийн технологи ашиглаж, танк жолоодож, морь унаж, залуу бөгөөд идэвхтэй удирдагчийн дүр төрхийг бүрдүүлэхээ ч мартаагүй юм.

Ким Жон Уны хамгийн дуртай спорт нь сагсан бөмбөг бөгөөд Чикаго Буллс баг, түүн дотроо Майкл Жорданы шүтэн бишрэгч. Сургуулийнх нь нэг найз “Ким Жон Ун Чикаго Булзын супер од Майкл Жорданы зургийг хэдэн цагаар ч хамаагүй харандаагаар зураад суучихдаг байсан. Тэр бол сагсанбөмбөгийн солиотон” гэж дурсчээ. Тэрбээр 2013, 2014 онуудад хоёр удаа Денис Романыг гэртээ урьж зочлуулж байсан юм. Денис Родманы өгүүлснээр тэд их ойр дотно найзууд бөгөөд гэр бүлийн нарийн ширийн асуудлаа ярилцаж, шог хошин зүйл ярьж инээлдэж, морь унаж, конькигоор гулгаж, караокед дуулсан. Харин улс төрийн талаар хэзээ ч ярилцаж байгаагүй. Тэр бол  охин Ким Жу Аедаа бол хамгийн “супер эцэг” гэж тодорхойлж байжээ..
 

Ким Чен Ын и баскетболист Деннис Родман

Ким Жон Ун алдарт сагсан бөмбөгч Денис Родманы хамт

Ким Жон Уны хувьд Хойд Солонгосын зэвсэгт хүчний хөгжилд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа ба 2013 онд цөмийн пуужингийн туршилт явуулсан ба 2015 онд Хойд Солонгос улс удахгүй устөрөгчийн бөмбөг бүтээнэ хэмээн мэдэгдсэн билээ. 10 жил төр барих хугацаандаа Ким Жон Ун цөмийн пуужингийн 3 туршилт, баллистик пуужингийн 100 гаруй туршилтыг явуулсан нь бусад улс орнууд тэр дундаа БНСУ, Япон улсыг ихээр түгшээж байгаа билээ.

Хойд Солонгосын удирдагчаар томилогдсоныхоо дараа Ким Жон Ун гадаад харилцааны тал дээр онцгой алхам хийгээгүй билээ. 2018 онд Ким Жон Ун хөрш БНСУ-тай харилцаагаа сайжруулж эхэлсэн ба БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэд хэдэн удаа уулзаж, Ким Жон Ун 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпын наадамд баг тамирчдаасаа гадна хөгжөөн дэмжигч бүсгүйчүүдийг илгээж, дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

Северокорейские болельщицы на Олимпийских играх в Пхенчхане в 2018 году

2018 оны Олимпийн тоглолтын үеэр Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид 

Ким Чен Ын и южнокорейские поп-исполнители

Ким Жон Ун Өмнөд Солонгосын поп дуучидтай хамт

Гэсэн хэдий ч Хойд Солонгос улс БНСУ-ын соёл урлагтай холбоотой зүйлсийг хатуу хориглох болж, 2021 оны 2-р сард БНСУ-ын уран сайхны болон олон ангит кинонуудтай дүрс бичлэгийг тараасан иргэдэд цаазар авах ял оноох шийдвэр хүртэл гаргасан юм.

Ким Чен Ын на конференции Корейской народной армии

Ким Жон Ун Хойд Солонгосын Адын Армийн хурал дээр 

Барууны орнууд Ким Жон Уныг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн буруушаасаар байгаа билээ. Хойд Солонгост маш хатуу хууль журам үйлчилдэг ба тэдгээрийг зөрчсөн тохиодолд иргэдэд цаазаар авах ял эсвэл цөллөгөд илгээх шийтгэл оноодог.

Ким Чен Ын на военных испытаниях

Ким Жон Ун болзошгүй дайны төлөвлөгөө хэлэлцэж байна

Хойд Солонгосын хорих ангиудад хоригдлуудыг маш хүнд хэрцгий нөхцөлд байлгадаг тухай мэдээллүүд байдаг. 2016 онд Пхеньянд аялж явсан Америкийн оюутан Отто Вомбиерыг зочид буудлын ханан дээр байсан зурагт хуудсыг хуулж авсан хэргээр баривчилж, "Солонгосын ард түмний нэгдлийг үгүй хийхийг" оролдсон хэргээр 15 жил хорих ял оноосон билээ. 2017 онд түүнийг эх орон руу нь буцаасан ч тэрээр комд орсон байсан ба эх орондоо очоод 6 сарын дараа нас барсан юм.

Отто Вомбиер в КНДР

Хойд Солонгос баригдсан Америкийн оюутан Отто Вомбиер

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай холбоотой олон шуугиант хэргүүд байдаг ба 2013 онд тэрээр авга хүргэн ах Чан Сон Тэкийг цаазаар авсан билээ. Түүнээс гадна 2017 онд Куала-Лумпур хотын онгоцны буудал дээр түүний эцэг нэгт ах Ким Чен Намыг хордуулж хөнөөсөн ба энэ хэргийн цаана Ким Жон Ун байгаа хэмээн олон улсын ажиглагчид үздэг юм.

Ким Чен Нам

Ким Чен Нам

2018 болон 2019 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан нь дэлхий нийтийгвн анхаарлыг татсан билээ. Хоёр улсын удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөсөн ч уулзалтуудын үр дүнд ямар нэг тодорхой шийдвэр гарч чадаагүй юм.

Встреча Ким Чен Ына и Дональда Трампа на границе Северной и Южной Кореи

Ким Жон Ун болон Доналд Трамп нарын Хойд Өмнөд Солонгосын хил ийн зааг дээрх уулзалт

АНУ-ын одоогийн төрийн тэргүүн Жо Байден Хойд Солонгос цөмийн зэвсгээс сайн дураараа татгалзсан тохиолдолд л Ким Жон Унтай уулзана гэдгээ мэдэгдсэн билээ.

Ким Чен Ын во время визита в Россию в 2019 году

2019 онд ОХУ-д хийсэн айлчлал

Ким удирдагч Орос улстай тогтоосон эртний харилцаандаа машид сэтгэл хангалуун байж цаашид улам найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байхыг хүсэмжилдэг. Тэрбээр 2019 оны 4-р сард Владивостокод өөрийн хувийн галт тэргээр хүрэлцэн ирж, айлчилсан юм. Түүнийг хил гараад галт тэрэгний эхний буудал болох дээр үндэснийхээ хувцсаар гоёсон сургуулийн сурагчид заншил ёсоор талх давс барин угтсан билээ. Харин Владивостокт хүрэлцэн ирэхэд баярын марш тоглож, ёслол төгөлдөр угтсан бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай өнгөрүүлсэн өдрүүдээ тэрбээр гайхамшигтай элэгсэг дотно байдалд маш үр дүнтэй өнгөрөөсөн хэмээн өгүүлж, талархал илэрхийлсэн байдаг. 

Ким Чен Ын с сестрой Ким Ё Чжон

Ким Жон Ун дүү Ким Ё Жонтой хамт

2020 оны хавар Ким удирдагч олны нүдэнд үзэгдэхээ байж, удаан хугацаагаар алга болоход дэлхий дахин түүнд юу тохиолдов хэмээн эрж сурах болсон билээ. Харин түүний дүү Ким Ё Чжон олны өмнө ил гарч, ахынхаа оронд ажил амжуулах болсноор Ким удирдагчид ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол орных нь хүн түүний дүү болох нь нийтэд тодорхой болсон юм. 

Харин дараа нь Ким удирдагч зүрхний мэс засалд орсон нь тодорхой болсон юм. Дараагаар 2021 оны 5-р сард тэрбээр удаан хугацааны дараа олны өмнө гарч ирэхдээ нэлээн жин хаясан байдалтайгаар гарч ирсэн юм. 

Ким Чен Ын во время визита на фабрику

Ким Жон Ун хүнсний үйлдвэр дээр 

Ийнхүү удирдлагадаа эрүүл сарууд болж эргэн ирснээр ус орныхоо эдийн засаг, хөгжлийн төлөө илүүтэй анхаарах болсон нь аавынх нь удирдаж байсан 90-ээд оны үед Хойд Солонгосыг бүхэлд нь нөмөрч, 3 сая хүний амийг авч одсон аймшигт өлсгөлөнг дахин давтахгүйн төлөө чаддаг бүхнээ хийж буй.  

2013 онд бүх үйлдвэрийг чөлөөлсөн, сансар судлалын салбарт хөрөнгө оруулалт хийж, олон улсын түвшинд өрсөлдөх болсон, уулын цанын баазууд болон морин спорт сонирхогчдод зориулж амралт, зугаалга, аялал жуулчлалын газрууд, гулгалтын паркууд, агаарын нислэгийн клубууд зэргийг байгуулах болсон. Тэрчлэн орон сууцны барилга байгууламжууд, тэнгэр баганадсан өндөр байшин барилга болох болсон юм. 

Гэсэн ч олон улсын байгууллагуудын хориг арга хэмжээ, өвчин д нэрвэгдэх болон ургац алдсан эзргээс Кимийн хүчин чармайлт зарим талдаа талаар болж буй нь тэрбээр орчин цаг үедээ тохируулан, уян хатан бодлого боловсруулах шаардлага урган гарч буй. Улс орон бүхэлдээ өлсгөлөнд нэрвэгдэж, хоол хүнсний бүтээгдэхүүн дутагдах болсноор цэргийн нөөцөөсөө гаргаж, ард иргэдэд тараах болсон байна. 

Ким Чен Ын на выставке оборонной промышленности, октябрь 2021 года

Ким Жон Ун 2021 оны 10-р сард болсон батлан хамгаалахын зэвсэг техникийн үзэсгэлэн дээр 

2021 оны 4-р сард Хойд Солонгосын удирдагч улс орныхоо одоогийн байр байдлыг түүхэндээ байгаагүй хамгийн муу хэмээн тодорхойлсон бөгөөд ард иргэдээ илүү тэвчээртэй байхыг уриалж, энэ нөхцөл байдлаа 90-ээд оны их өлсгөлөнгийн жилтэй адил нөхцөл байдал үүсч магадгүй болсны сануулжээ. 

Эх сурвалж: lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.