Ким Чен Ун шинэ дайны төлөвлөгөө баталжээ

Twitter Print
2015 оны 01-р сар 09-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Тэгш бус дайны арга, тухайлбал, цөмийн зэвсэг ашиглан Өмнөд Солонгост халдан довтлох шинэ төлөвлөгөөг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун баталжээ.  Өмнөд Солонгосын өдөр тутмын "Чунан ильбо" сонин Умард Солонгосын дүрвэгчдийн болон Засгийн газрын эх сурвалжийн мэдээллийг иш татан энэ тухай мэдээлж, Умард Солонгосын удирдагч энэ төлөвлөгөөг бүр 2012 оны зун баталсан болохыг нотолсон байна. Уг төлөвлөгөөнд тусгаснаар Өмнөд Солонгост халдан довтолж, АНУ-ыг холбоотондоо туслахаар ирэхээс нь өмнө долоо хоногийн дотор амжиж газар нутгийг нь бүрэн эзэлж, бүрэн хяналтдаа авах аж.

Өмнөд Солонгосын Засгийн газар үүнтэй холбоотойгоор ийм халдлага болсон тохиолдолд хариу ажиллагаа явуулахад чиглэсэн стратегийн бодлогоо хэдийн шинэчилж эхэлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (81.213.40.212) 2015-01-10 03:57
      • 0
      • 0

      Байлдахгүй ээ.Хойд солонгосууд.угааса өмнөдийнхөнөө ингээд.дарамтлаад.сурцын

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.171) 2015-01-09 10:57
      • 0
      • 0

      манайхан үхрээр ар талд нууцаар туслаж байгаа юм уу?

      Хариулах

    • Эргэлт

      (124.158.77.8) 2015-01-09 09:33
      • 0
      • 0

      Бушуухан байлдаач

      Хариулах