Гөрөөс барьж идлээ гэх гомдлын дагуу 32 зэрлэг нохойг устгажээ

Twitter Print
2021 оны 01-р сар 14-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

"Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу 32 зэрлэг нохойг устгасан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран гүйцэтгэсэн байна.

Дээрх байгууллагаас 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж 1363 устгал хийсэн байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.