Зарлагаа хянах маш энгийн 7 арга

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Та дэлгүүр орохоороо авахаар төлөвлөөгүй зүйлсээ авмаар санагдаж, төсөвлөсөн мөнгөнөөсөө хэтрүүлэн арилжаа хийдэг үү. 
Хэрвээ та хэрэггүй зүйлс худалдан авах, илүү мөнгө зарахгүй байхыг хүсч байвал дараах 7 стратегийг хэрэгжүүлээд үз.

1. Бэлэн мөнгө ашигла

Та бэлэн мөнгө ашиглаж байгаа тохиолдолд хичнээн төгрөг төлж байгаагаа сайтар мэдэж байх болно. Харин Дебит, Кредит картнууд хэрэглэхэд амар хэдий ч зарлагаа хянахад төвөгтэй байдаг. Та төдийлөн хэдэн төгрөг зарж байгаагаа анзаарахгүй. Банкууд картыг төлбөр тооцооны аюулгүй хэрэгсэл гэж зөвлөдөг ч үнэндээ бол худалдааг нэмэгдүүлэх бодлоготой байдаг юм шүү.

2. Хэтэвчээ орхи

Хэтэвчгүй явах нь мөнгө үрэхгүй байх хамгийн оновчтой арга. Мэдээж ямар нэг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй тул хэтэвчээ орхих нь сул талтай байж болно. Тиймээс хэтэвчин дэх мөнгөний хэмжээгээ хяна. Зөвхөн ойр зуурын хэрэглээний мөнгөө л авч яв.

3. Худалдаж авах гэж буй  зүйлээ үнэхээр хэрэгтэй эсэхийг нь бодолцож үз

Шинэ гарсан бараа бүтээгдэхүүн болгоныг худалдан авах нь утгагүй. Хэвийн ажиллагаатай утас байхад шинэ гарсан утсыг заавал худалдан авах шаардлага байна уу? Эцсийн үр дүн нь юу байх, ямар ашиг тусыг авчирахыг сайтар бодож байж шийдвэр гаргаарай.

4. Хэрэгцээгээ үе үе анзаар

Бид нэг зүйлийг байнга худалдан авсаар түүнийгээ заавал авах ёстой мэтээр сэтгэдэг. Гэтэл тухайн зүйл нь үнэндээ чухал шаардлагатай хэрэгцээ байхаа больсон байдаг. Ингээд хэрэггүй зүйлсэд мөнгө зардаг. Тиймээс байнга авдаг зүйлсийнхээ жагсаалтыг үе үе анзаарч хар. Хэрэггүй зүйлс аваад байгаа юм биш биз.

5. Худалдан авалтын мөн чанарыг ойлго.

Бид юуны тулд худалдан авалтыг хийдэг вэ? Хэрэгцээгээ хангахын тулд. Гэтэл зарим хүмүүс энэ утгаа алдаж юм худалдан авах нь л утга учир болсон байх нь бий. Тэгээд хэрэгтэй зүйлс цуглуулсаар эцэстээ тэр их зүйлсийг багтаах том байшин сав хэрэг болдог. Тэгээд энэ байдал хэзээ ч дуусахгүй. Тэгхээр та хэрэгцээгээ хангахын тулд л худалдан авалт хийдэг гэдгээ санаарай.

6. Стратегитай сэтгэ

Зөвхөн тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг бодож үзсэнээр бас таны худалдан авалт хийх процессыг зогсоож чадахгүй байж мэдэх юм. Тиймээс юм худалдан авахдаа тухайн зүйлийг дагаад гарч болох зарлагуудыг бодож үз. Жишээ нь машин авлаа гэхэд хадгалах газрын төлбөр, шатахууны төлбөр, засварын төлбөр гээд хамт олон зарлагууд гарна. Энэ бүхнийг тооцоод үзэхээр таны бодол аргагүй өөрчлөгдөх биз.

7. Өөрөөсөө асуу

Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгтэй юу, би үүнийг хэр ойрхон хэрэглэх вэ гэж өөрөөсөө асуу.  Ядахдаа ганц удаа өмсөх даашинзны оронд өдөр тутам өмсөх цамц сонгоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.