Хөвсгөл аймгийн Ханх суманд газар дахин хөдөлжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 13-ны 07:47 минутад 4,2 магнитудтай газар дахин хөдөлжээ.

Энэ нь өчигдөр үүрээр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл юм байна.  Мөн өчигдөр /2021 оны 1-р сарын 12/ үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Өчигдрийн 23:00 цагийн байдлаар Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн уршгаар дараах хохирлууд гарчээ. 

Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,

Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх,  Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,

Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,

Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,

Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.