МУГТ Э.Содномпилжээгийн олимпийн бүх зардлыг Японы талаас бүрэн даана

Twitter Print
2019 оны 10-р сар 19-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” Паралимпийн хүрэл медальт, пауэрлифтингийн дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн олимпийн өмнөх бэлтгэл сургуулилалтын болон бусад бүх зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болсон байна.

Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга Японы Фүжи хотын захиргаатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нар оролцлоо.

“Токио 2020” зуны паралимпийн пауэрлифтингийн төрөлд манай улсаас МУГТ Э. Содномпилжээ албан ёсоор оролцох эрхээ авсан. Түүний бэлтгэл сургуулилт болон арлын оронд паралимпэд оролцоход шаардагдах бүх зардлыг Фүжи хотоос хариуцаж МПНХ-той цаашид хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

А.Алтанчимэг 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.22.18) 2019-10-19 10:45
      • 0
      • 0

      МОНГРЛЫН АРД ТҮМЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ӨГӨХИЙГ ИХ ХҮСЭЖ БНА ШҮҮ ӨГӨӨСӨЙ ҮНЭХЭЭР АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ҮЗҮҮЛЖ ЧАДАЖ БНА

      Хариулах