Урсгал зардлаас 35 тэрбум төгрөг хасч байна

Twitter Print
2015 оны 01-р сар 08-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Засгийн газраас төсвийн тодотголын хүрээнд урсгал зардлыг 550 орчим тэрбум төгрөгөөр хасч байгаа. Тэгвэл зарлага хасах хүрээнд Засгийн газар зарим нэг татаас, урамшууллын хөтөлбөрөөсөө татгалзаж байгаа аж.

Тухайлбал, махны нөөц бүрдүүлэлтийн татаасанд энэ жил 14 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг 0 болгож байна. Түүнчлэн арьс ширний үйлдвэрлэгчдийн урамшуулад ногдсон төсвийг 50 хувь бууруулж, 17.9 тэрбум төгрөг болгож байгаа аж. Үүнээс гадна эрчим хүчний салбарын татаас, агаарын бохирдлыг бууруулах ажлын төсөвт таван тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг мөн тэглэхээр оруулж иржээ. Ингэснээр урсгал зардлаас 35 орчим тэрбум төгрөг хасч байгаа юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.