ХӨСҮТ-д ЭМЯ-ны Менежментийн баг ажиллаж эхэллээ

Twitter Print
2021 оны 01-р сар 11-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын даргын 38 дугаар тушаалаар томилогдсон “Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан шуурхай бүлэг” –ийн болон  Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д хийсэн “Коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ”-ний санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор тус төвд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Менежментийг баг томилон 2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс ажиллуулж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн эмч, ажилтны дундах эмнэлгээс шалтгаалах халдварт өртөлтийг бууруулах, тандалт судалгааны менежмент, лабораториудын уялдаа, мэдээлэлийн урсгалыг тодорхой болгох, эмнэлэгийн орчин, түүний аюулгүй байдлыг бүрдүүлэх зэрэг үндэсний төвийн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг эрс сайжруулах  чухал байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан менежментийг баг нь гурван үндсэн чиглэлийг анхааран шуурхай, үр дүнтэй ажиллахыг анхааруулжээ.

Үүнд: 1) халдварын хяналт, тандалтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны уялдаа, менежментийг эрс өөрчлөн сайжруулах 2) эмч, эмнэлэгийн ажилтаныг эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, аюулгүй  ажлын орчин бүрдүүлэх 3) тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, хүний нөөцийн менежмент, ажлын ачаалал, хөдөлмөр хамгаалал, урамшуулалын тогтолцоог сайжруулах чиглэлээр тус төвийн хамт олны хэрэгцээ, оролцоог ханган хамтын шийдвэрт тулгуурлан  ажиллах чиг үүрэгтэй. 

Менежментийн баг нь Эрүүл мэндийн сайд, удирдлагын багийг долоо хоног бүр мэдээллээр ханган тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаарх саналыг хэлэлцүүлэн удирдамжинд тусгагдсан чиг үүргийн дагуу шийдвэр гаргуулах, хөрөнгө оруулалт хийх, санүүжилтийг шийдвэрлүүлэн газар дээр нь хэрэгжүүлэн ажиллана. Менежментийн багийг ЭМЯ-ны лавлагаа шатлалын хэлтсийн ахлах шинжээч А.Өнөржаргал ахлах, хүний нөөц, мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдлийн менежмент ба эмнэлгийн эпидемиологи, лабораторийн чанарын хяналтын мэргэжлийн чиглэлийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. 

Энэхүү арга хэмжээний үр дүнд ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, байгууллагын менежмент сайжирч, үйлчлүүлэгч, эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ажлын орчин, халдвар хамгаалалын нөхцөл, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй  холбоотой эрсдэл буурах юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.