
Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэмийг бууруулсан ч цагаан сараар тодорхой хэмжээнд хязгаарлалт хийнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.
Тэрбээр "Нэгэнт Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана. Өвчний нөхцөл байдал таамаглах боломжгүй байгаа. Аль болохоор шуурхай, ойлгомжтой мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгөхийг хичээж байгаа" гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн үсчин, барилгын материалын дэлгүүрийг нээх эсэх талаар "Бид эхлээд долоо хоног хараад нийтийн халуун үс, үсчин, моллуудыг хэсэгчлэн нээнэ. Барилгын засвар, үсчин зэрэг газрууд хамгийн өндөр эрсдэлтэй газруудад орж байна. Бид эдийн засгийн агуулгаар дэмжих тал дээр судалж байна. Аль болохоор нөхцөл байдлыг хурдан намжааж эдгээр ажлын байруудыг эргэн нээх тал дээр судалгаа хийж байгаа" гэв.
А.Анар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.