БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины болон явган хүний хөдөлгөөнийг зогсоолоо

Twitter Print
2021 оны 01-р сар 08-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

10 дугаар хороолол орчимд тогтоосон хөдөлгөөний хязгаарлалт хаанаас хаана хүртэл үргэлжилж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

25 дугаар эмийн сангийн уулзварын баруун талаас Сапорогийн уулзвар,түүнээс хойш ГССҮТ-ийн баруун урд уулзвар хүртэл буцаад зүүн тийш Улаанбаатар паласын зүүн хойд уулзвар хүртэл хэсэгт хязгаарлалт тогтоожээ. Баянгол дүүргийн Засаг дарга, Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавирусийн халдварт өвчинтэй холбогдуулан тус дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн явган зорчигч болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл хийж байна.

Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон хэсэг дэх эмнэлгүүдийн ажилчид, онцгой байдлын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Хязгаарлалтын бүсэд багтсан Орхон зах, МТ шатахуун түгээх станц ажиллахгүй. Төв замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэхийг тус албанаас мэдээллээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.