Өнгөрсөн 10-р сар цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан 10-р сар болжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 09-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар өнгөрсөн 10-р сар цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан 10-р сар болсоныг Европын холбооны Copernicus дэлхийн судалгаа шинжилгээний байгууллагаас мэдээлжээ.

Тодруулбал, дэлхий даяар 2019 оны 10-р сарын цаг агаарын дундаж хэм 1981-2010 оны 10-р сарын цаг агаарын дундаж хэмээс Цельсийн 0.69 хэмээр их байсан бол Европт 10-р сар өмнөх жилүүдийн дунджаас Цельсийн 1.1 хэмээр дулаан байжээ. Европын ихэнх улс орнуудад 10-р сарын турш цаг агаарын хэм өнгөрсөн жилүүдийн дунджаас дулаан байсан ба энэхүү цаг агаарын үзэгдэл Еврази болон Хойд Африкийн дийлэнх бүс нутагт ажиглагджээ.

Түүнчлэн өнгөрсөн сард Арктикийн дийлэнх хэсэгт өмнөх жилүүдийн дунджаас дулаан байсан бол Канад болон АНУ-ын баруун хэсгээр өнгөрсөн жилүүдийн дунджаас сэрүүн байсан аж.

Эх сурвалж: Euronews

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.