Л.Мөнхтүшиг: АНУ-ын ЭСЯ МИАТ компанийг хөлсөлж ажилчдаа авчирсан

Twitter Print
2021 оны 01-р сар 07-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн 17:00 цагийн ЭМЯ-ны мэдээллийн цагаар Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэрийг УОК гаргалаа.

Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна. Нутаг буцах 6787 иргэн гадаадад байгаагаас 4692 хүн БНСУ-д бий. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр очиж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна.

Өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өгье. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж, тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, манай улсын таван иргэн ирсэн. Манай улсын таван иргэний хувьд хоёр нь Монголоос очсон боловч БНСУ хилээрээ нэвтрүүлээгүй, нутаг буцах нислэггүй 10 гаруй хоносон байсан. Олон улсын нислэгийн дүрмийн дагуу эдгээр зорчигчдыг аваачсан улс нь буцаан авах үүрэгтэй байдаг. Тиймээс бид АНУ-ын ЭСЯ-нд хүсэлт тавьж хоёр иргэнээ авчирсан.

Бас нэг зорчигчийн хувьд эндээс БНСУ руу хүнд өвчтэй хүнийг харгалзаж явсан эмч байгаа юм. Үлдсэн хоёр зорчигчийн нэг нь маш хүнд нөхцөл байдалтай бөгөөд гэр бүлийн хүн нь сахиур нь байсан. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан" гэв. БНСУ-д таваас дээш иргэд нэг дор цуглахыг хориглоод байгаа энэ үед манай иргэд ЭСЯ-ныхаа гадаа олноороо цуглахгүй байхыг уриаллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.