
Өнөөдөр та нартай мэдээгээр сонссон нэгэн мэдээллээ хуваалцъя. Эндэхийн мэдээгээр заримдаа гэр бүлийн боловсрол олгох хэдхэн минутын хэрэгтэй мэдээллүүд гардаг юм.
Хүүхэд өсгөх Япон " Ха, Хи, Хү, Хэ, Хо" дүрэм
Энэ нь манайхаар хүүхэд өсгөх АБВ дүрэм гэж байгаатай адил утгатай.
Ха - はげます (хагэмасү) - Урамшуулах. Хий хоосон урамшуулах биш зоригжуулан урамшуулах.
Хи - ひきだす (хикидасү) - Хүүхдийнхээ дотор нуугдаж байгаа хүч чадал, авьяас чадварыг татаж гаргах буюу хүүхдийнхээ онцлогийг ойлгож, өөрийгөө бий болгоход нь туслах.
Хү - ふんぱつさせる (фүнпацү сасэрү) - Хүүхдэдээ нөлөө үзүүлэх. Урам зориг, түлхэц өгөх үлгэр дуурайллыг хүүхдэдээ өөрийн биеэр үлгэрлэн харуулах.
Хэ - へこたれない (хэкотарэнай) - Шантрахгүй байх. Аав ээж, асран хамгаалагчид хүүхдээ өсгөж, хүмүүжлэх явцдаа шантарч залхахгүй, сэтгэл санаагаар унахгүй байх.
Хо - ほめる (хомэрү) - Магтах. Ямар нэгэн зүйлийг шинээр сурах, сурсан зүйлдээ ахиц гаргах үед тохирсон магтаалыг хэлж байх. Ингэхдээ хэтрүүлэн магтах биш бодит байгаагаар нь үнэлэх.
Ийм нэгэн мэдээ сонссоноо хуваалцлаа. Ерөнхий утга санаа нь хүүхдээ өсгөх манай гэрийн дүрэмтэй адилхан санагдлаа. Та нарт ямар санагдав? Бодлоо хуваалцаарай...
Эх сурвалж: Бичээч ээж