Нийслэлийн хэмжээнд 14 байршилд хязгаарлалт тогтоолоо

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

2021 оны 01-р сарын 27-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу. 

Нийслэлийн хэмжээнд 14 байршилд хамгаалалт авчээ

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм. Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. ЭМЯ-ны 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.