“Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО бүртгэжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 05-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Бакуд энэ сарын 2-нд эхэлсэн юм. 157 гишүүн оролцож буй хуралдаанд манай улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.  Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх  хуралдаанаар ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн  жагсаалтад манай улсаас нэр дэвшүүлсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэнэ.

Харин ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг удирдах хорооны 24 гишүүн орон хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, өчигдөр албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэжээ.

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад олон улсын соёлын биет бус 11 өв нэр дэвшиж, тивүүдийн төлөөлөл болох Монгол Улс, Азербайжан, Гватемал, Уганда улсын өв бүртгэгджээ. Монголын уран бичлэг нь манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн тав дахь өв болж байгаа гэнэ. Өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг, бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн аж. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.