Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу

Twitter Print
2021 оны 01-р сар 05-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

ЭМЯ-наас "Ачтан элит клиник" эмнэлэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус эмнэлэг даваа гарагаас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр нэгдүгээр сарын 3-нд ажилтнуудаасаа шинжилгээ авчээ. Ингэхэд есөн хүний PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан байна.

Нийт 134 эмч, эмнэлгийн ажилтантай "Ачтан элит клиник"-т тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд тус эмнэлэгт 12 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байжээ. Улмаар сүүлийн өвчтөн 28-нд эмнэлгээс гарч 29,30-ны өдрүүдэд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийн ажилтнуудаа амраажээ. 

Иймд 12 дугаар сарын 15-наас хойш тус эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн иргэдийг өөрсдийгөө тусгаарлаж, яаралтай шинжилгээнд хамрагдахыг хүслээ. 

А.Анар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.