Загас тэжээж буй хүн бүрийн зайлшгүй мэдвэл зохих зүйлс

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ та гэртээ загас тэжээхээр шийдсэн бол дараах зvйлсийг зайлшгvй мэдэж байх шаардлагатай. 

Аквариум гэж юу вэ гэсэн асуултад хvн болгон тодорхойлолт олоод хэлчих байх. Гэхдээ энгийн нэг тэгш өнцөгт дөрвөлжин шилэн сав (эсвэл дугуй, гурвалжин гэх мэт) л бол аквариум гэж ойлгож болохгvй. Аквариум гэдэг өөрөө бvхэл бvтэн амьд ертөнц, байгалийн нэгээхэн хэлтэрхий юм.

Аквариумын нэн тэргvvний чухал зvйл бол тvvний хэлбэр дvрс. Хамгийн тохиромжтой буюу сонгодог хэлбэр нь тэгш өнцөгт аквариум. Дараагийн чухал vзvvлэлт нь хэмжээ буюу харьцаа (өндөр, урт, өргөн). Жишээ нь, хэрэв та аквариумын ёроолд амьд ургамал суулгахаар шийдсэн бол өндөр (эсвэл усны гvн) нь 50-60 см-ээс илvvгvй байх шаардлагатай. Учир нь усны ёроолд суулгасан ургамалд гэрэл хvрэхгvй болдог. Мөн пирамид, цилиндр хэлбэрийн, эсвэл хэтэрхий өндөр гонзгой хэлбэрийн аквариумууд тохиромжгvй.

Дугуй хэлбэрийн аквариумын дотор талд дулаан хэмжигч, халаагуур, фильтр (агааржуулагч-шvvлтvvр) зэрэг нэмэлт тоноглолыг бэхэлж, байрлуулах боломжгvй сөрөг талтайгаас гадна доторхи зvйлс нь ч муу харагддаг. Үvнээс гадна загасанд чөлөөтэй сэлэх талбай vлдээх хэрэгтэй. Аквариумын талбайг тэр чигээр нь ургамал, элдэв тоноглолоор дvvргэх нь буруу. Хэт нарийхан болон өндөр аквариумд загаснууд хvчилтөрөгчийн дутагдалд орох нь элбэг байдаг. Ийм хэлбэртэй аквариумын ёроолд нь хүрч цэвэрлэж чадахгvй, шилэн дээр нь замаг vvсэх гэх зэрэг хvндрэлтэй талууд их гардаг.

Ер нь тэжээх загасны төрөл зvйлээс хамаарч аквариумын хэмжээг сонгож авах нь зvйтэй.

Ус

Байгаль дээр химийн хувьд 100 хувь цэвэр ус гэж хэзээ ч байдаггvй. Ус нь тvvнд орсон бодисын нөлөөгөөр харагдах байдал, шинж чанараараа янз бvр. Тиймээс ямар ч цөөрөм, тэр тусмаа гэрийн аквариум хvртэл маш олон элементийн харилцан vйлчлэлээс хамаарал бvхий төвөгтэй систем юм. Аквариумын ус маш тунгалаг, дотроосоо гэрэлтэж буй мэт цэвэр байх ёстой. Үнэр нь цэнгэг нуурын vнэр шиг. Ийм аквариум дахь загаснуудын өнгө нь хурц тод, ургамлууд нь vзэмжтэй харагддаг бөгөөд хурдан ургадаг. Аквариумын усыг орон сууцанд бол цоргоны уснаас авч болно. Гэхдээ энэ тохиолдолд хорт хийг нь гартал (усанд орших хлорын хэмжээнээс хамаарч) дор хаяж 2-3 хонуулах хэрэгтэй.

Дулаан 

Загас болон ургамлын хувьд усны дулааны хэмжээ нь амьдралын гол хvчин зvйлийн нь нэг юм. Зарим төрлийн загаснууд 15-18 градуст хэвийн амьдарч чаддаг байхад, заримынх нь хувьд энэ нь хэтэрхий хvйтэн учраас өвчлөх юм уу, эсвэл бvр vхэлд ч хvргэж болдог. Усны дулааны хэлбэлзэл 2-3 гардусаас ихгvй байх ёстой. Тvрс шахах буюу зулзагалах vед энэ хэмжээг 1 градусаас хэтрvvлж болохгvй. Загас vржvvлж байгаа тохиолдолд усны дулааныг бага зэрэг нэмэгдvvлэх нь тvрс шахах явцыг тvргэсгэдэг талтай. Иймээс загасыг тvрс шахах температураас 3-4 градусаар бага градустай усанд тэжээх хэрэгтэй.

Хатуулаг ба хvчиллэг 

Уг хоёр vзvvлэлт нь аквариумын амьдралд мөн л чухал. Усны хvчиллэг нь загас, ургамал, дун зэрэг бусад амьд организмын амьдралд маш чухал нөлөө vзvvлдэг. Өөрийн аквариумын усны хатуулаг, хvчлэгийн хэмжээг мэдэж тохируулж чадвал та загас vржvvлэх ажилдаа нэг том алхам хийлээ л гэсэн vг. Аквариумд усны хvчиллэгийн хэмжээ олон зvйлээс (хэтэрхий их ургамал суулгасан, замаг ихтэй, г.м) шалтгаалан өөрчлөгддөг. Замаг болон ургамал нь шөнө нvvрстөрөгч ялгаруулдаг тул усны хvчиллэг нэг шөнийн дотор л 2-3 нэгжээр өөрчлөгдсөн байдаг. Иймд аквариумд хэтэрхий их ургамал, замаг байлгах, эсвэл хэтэрхий их загас тэжээхээс зайлсхийгээрэй. Аквариумыг долоо хоног бvр хоолны vлдэгдэл, хогноос нь цэвэрлэж, нийт усных нь тавны нэгийг ижил градус бvхий зөөлрvvлсэн цэвэр усаар сольж байх (ууршсан усны оронд ус нэмэх явдлаар хязгаарлаж болохгvй) хэрэгтэй.

Усны хатуулгийг градусаар хэмждэг. Нэг градус хатуулаг нь нэг литр усан дахь 10 миллиграмм кальцийн хvчилтэй тэнцэнэ. Аквариумын загас, ургамал, бусад амьд организмын хувьд (3-12 градусын) тодорхой хатуулагтай байх шаардлагатай. Усны хатуулаг ямар байх нь гол нь биднээс шалтгаалдаг. Бид аквариумдаа янз бvрийн өнгөт шил, чулуу, гантиг, хясаа гэх мэт зvйлсийг чимэглэл болгон хийдэг шvv дээ. Тэгвэл энэ бvхэн усны хатуулгийг нэмэгдvvлж бохирдуулдаг. 

Нарийн ширхэгтэй элсийг манайхан хайрга болгон ашигладаг. Элс өөрөө маш нарийн ширхэгтэй байдаг болохоор аквариумын ёроолд нягт хучигдан ямар ч агаарын солилцоо явагдахгvй болдог тул усанд vнэр оруулж муутгадаг. Тиймээс том ширхэгтэй голын хайргыг ашиглах нь зvйтэй.

Гэрэлтvvлэг 

Юуны өмнө аквариумд таг зайлшгvй байх хэрэгтэй. Энэ нь тоос шороо орох, ус уурших, дулаан алдах, мөн зарим төрлийн загас уснаас vсэрч гарахаас хамгаалах зорилготой. Гэрэл бол загас болон ургамлын амьдрах таатай орчныг бvрдvvлэхэд чухал хvчин зvйл болдог нь мэдээж. Гэхдээ аквариумын загас, ургамал болгонд гэрлийн хэрэгцээ өөр өөр байдаг. Жишээ нь, криптокарина, өргөн навчит сигитарий гэх зэрэг ургамлуудыг өдөрт 8-10 цагийн турш гэрэлтvvлэх шаардлагатай бол зарим хөвөгч ургамал болох кабомба, мириофиллум, валлиснерийд 12-15 цаг шаардагддаг. Гэрлийг дээрээс нь тусч байхаар аквариумын таган дээр байрлуулдаг.

Зарим хvн аквариумаа цонхон доор байрлуулсан харагддаг. Энэ нь буруу. Учир нь шууд туссан нарны цацраг усыг замагтуулж ногооруулдаг. Ийм замгийг цэвэрлэхэд маш хэцvv гэдгийг манай туршлагатай загасчид хэлvvлэлтгvй мэднэ. Тэгвэл аквариумыг хаана байрлуулбал хамгийн тохиромжтой вэ? Тэгвэл аквариумын хамгийн тохиромжтой байрлал бол цонхны эсрэг талд, өөрөөр хэлбэл нарны гэрэл шууд биш, харин хугарч тусах газарт юм.

Аквариумыг өдөрт 8-10 цагаас ихгvй хугацаагаар гэрэлтvvлэх ёстой, эс бөгөөс аквариумын шил, хайрга, чулуу, ургамал бvгд тун удалгvй ногоон замгаар бvрхэгдэх болно. Энэ нь маш хортой. Тиймээс өөрөө энэ гэрлийг тохируулж чадахгvй бол автомат унтраалга (таймер) ч хэрэглэсэн болно шvv дээ.

Фильтр 

Агааржуулагч-шvvлтvvрvvдийг гадаад ба дотоод гэж ангилж болох ба янз бvрийн хэмжээ загвартай байдаг. Гvйцэтгэх vvргийнхээ хувьд аль аль нь адилхан. Аквариумын ёроолд бөөгнөрсөн хог, хоолны vлдэгдэл, хорт ялгадсыг цэвэрлэх, хvчилтөрөгчөөр хангана. Ялгаа нь гэвэл дотоод шvvлтvvр нь аквариум дотор байрладаг. Мөн багахан хэмжээний аквариумуудад (20-30 литр) зориулсан агааржуулагчууд бас бий.

Халаагуур 

Хэрэв танай гэр төвийн халаалттай бол өвлийн улиралд халаагуур хэрэглэхгvй байсан ч болно. Орчин vед автомат тохируулгатай халаагуурыг тvгээмэл хэрэглэх болсон. Гэхдээ та халаагуур сонгож авахдаа таны аквариумд тухайн халаагуурын хvчин чадал тохирох эсэхийг сайтар мэдэж байвал зохино. Учир нь та том аквариумд бага чадлын халаагуур хэрэглэвэл усаа хангалттай халааж чадахгvйн улмаас загас болон ургамалд муу нөлөө vзvvлнэ. Зарим халаагуурын гаднах хайрцаг дээр ажиллахад тохиромжтой аквариумын багтаамжийг тэмдэглэсэн байдаг.

Эх сурвалж: www.tsahim.net

Сонирхолтой зөвлөгөөнү

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.117.4) 2015-06-06 23:54
      • 0
      • 0

      Та бүхний амрыг эрье. Би цагаан эрвээхэй сүүлт гүппи тэжээдэг юм. Сүүлийн 2 сарын хугацаанд 20-иод засаг сүүл,сэрвээ нь можиж, хатсан мэт болоод хоёр тийш дайвж явсаар байгаад үхчихээд байна. Ямар эмнэл, засал байдаг бол хэлж өгөөч.

      Хариулах

    • Баттөр

      (203.91.117.4) 2015-06-06 23:54
      • 0
      • 0

      Та бүхний амрыг эрье. Би цагаан эрвээхэй сүүлт гүппи тэжээгээд 2 жил болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд 20-иод загас сүүл,сэрвээ нь можиж, хатсан мэт болоод хоёр тийш дайвж явсаар байгаад үхчихээд байна. Ямар эмнэл, засал байдаг бол хэлж өгөөч.

      Хариулах

    • Баттөр

      (203.91.117.4) 2015-06-06 23:54
      • 0
      • 0

      Та бүхний амрыг эрье. Би цагаан эрвээхэй сүүлт гүппи тэжээгээд 2 жил болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд 20-иод загас сүүл,сэрвээ нь можиж, хатсан мэт болоод хоёр тийш дайвж явсаар байгаад үхчихээд байна. Ямар эмнэл, засал байдаг бол хэлж өгөөч.

      Хариулах

    • Баттөр

      (203.91.117.4) 2015-06-06 23:54
      • 0
      • 0

      Та бүхний амрыг эрье. Би цагаан эрвээхэй сүүлт гүппи тэжээгээд 2 жил болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд 20-иод загас сүүл,сэрвээ нь можиж, хатсан мэт болоод хоёр тийш дайвж явсаар байгаад үхчихээд байна. Ямар эмнэл, засал байдаг бол хэлж өгөөч.

      Хариулах

    • Баттөр

      (203.91.117.4) 2015-06-06 23:54
      • 0
      • 0

      Та бүхний амрыг эрье. Би цагаан эрвээхэй сүүлт гүппи тэжээгээд 2 жил болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд 20-иод загас сүүл,сэрвээ нь можиж, хатсан мэт болоод хоёр тийш дайвж явсаар байгаад үхчихээд байна. Ямар эмнэл, засал байдаг бол хэлж өгөөч.

      Хариулах