Youtube-ийн бичлэгийг 360 хэмээр эргүүлэн үздэг болно

Twitter Print
2015 оны 01-р сар 08-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Видео бичлэгийн хамгийн арвин сантай Youtube.com цахим хуудас ирэх сараас 360 хэмийн буюу панорам үйлчилгээтэй болох гэнэ. Gizmodo.mn сайтад мэдээлснээр Youtube -ийг эзэмшдэг "Google" компани чухам ямар шинэчлэл хийх гэж буйгаа энэ сарын сүүлчээр танилцуулах юм байна.

Панорам видео нь үзэгчдэд илүү бодит мэт мэдрэмжийг төрүүлдэг. Өөрөөр хэлбэл үзэгч бичлэг үзэж байхдаа өөрөө камер барьсан зураглаачийн дүрд хувилж, бичилэг дээрх бүхнийг илүү өргөн хэмжээгээр, хүссэн талаасаа харах боломжтой болдог. "Cardboard" гэх төхөөрөмжийн тусламжтайгаар видео бичлэгийг 360 хэм хүртэл эргүүлэн үздэг байна. "Google"-ийнхэн өөрсдийн гэсэн ийм төхөөрөмжтэй болсноо саяхан зарлажээ. 

Г.Дулам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.