Цүнхний тухай сонирхолтой баримтуудаас...

Twitter Print
2021 оны 01-р сар 04-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

-Хамгийн анхны арьсан гар цүнхийг анх 1841 онд Лондон хотод мастер H. J. Cave урлажээ. Тухайн үеийн нарийн боовны магнат болох Самуил Паркинсоны захиалгаар түүний гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулан аялалын цүнхнүүд урласан бөгөөд эхнэрт нь зориулан жижиг хэмжээний арьсан цүнх хийж өгсөн байна. Энэхүү цүнх нь одоо Амстердам хотод байрлах Цүнхний музейн гол үзмэрүүд нэг юм.

- Алдарт Louis Vuitton брэндийн зарагдаж амжаагүй цүнхнүүдийн үнийг унагаахгүй байх мөн онцгой байдлыг хадгалах зорилгоор жилийн эцэст шатаадаг гэх яриа яригддаг бөгөөд үнэн худлыг нь баталж чадаагүй л байна. Магадгүй энэ нь хэрэглэгчдийг өөртөө татах гэсэн компаний бас нэгэн арга байх.

- Дээр дурьдсанаар Амстердам хотод цүнхний түүх, цүнх, чемодан болон хэтэвчинд зориулсан бүхэл бүтэн музей байдаг байна. Энэхүү музей нь нийт 3500 гаруй үзмэртэй ба хамгийн эртний үзмэр нь 16-р зууны эхэн үед харъялагддаг. Музейд зочлогсдын дийлэнх нь эмэгтэйчүүд боловч хамгийн үнэтэй үзмэр нь 16-р зууны үеийн эрэгтэй хүний бүсэндээ зүүдэг арьсан хэтэвч байдаг байна.

- Дэлхийн хамгийн үнэтэй цүнх нь Гиннесийн номонд бичигдсэн 3,8 сая ам.долларын үнэтэй "The Mouawad 1001 Nights Diamond Purse" бөгөөд энэхүү гайхамшигт цүнхийг үнэт эдлэлийн алдарт загвар зохион бүтээгчдийн нэг болох Robert Mouawad- ийн удирдлаган дор 10 уран дархан гар аргаар 8800 цагийн турш урлажээ. Зүрхэн хэлбэртэй энэхүү цүнхийг 18 каратын алт, 105 ширхэг шар, 56 ширхэг яагаан, 4356 ширхэг тунгалаг нийт 4517 ширхэг очир эрдэнээр бүрсэн бөгөөд очир эрдэний нийт жин нь 381,92 карат болно.

- Цүнх нь хувцасны халааснаас ч эрт зохион бүтээгдсэн гэдгийг Та мэдэх үү? Зоосон мөнгөө хийх зориулалттай хэтэвч нь өмд, юбканууд халаастай болохоос хэдэн зуун жилийн өмнө бий болжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.