ШЕЗ-ийн даргаар доктор Э.Батбаярыг томиллоо

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр (2019.11.06) Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Энхээгийн Батбаяр хэлсэн үгэндээ "Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ хамт олныхоо өмнө илэрхийлье” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Э.Батбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Шүүхийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон бөгөөд Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй нэгэн юм.

БОЛОВСРОЛ:

1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;

1999-2000- МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр;

2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:   

1999-2012- “Түшээ ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019- “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (64.119.21.75) 2019-11-07 13:28
      • 0
      • 0

      Эвдрээгүй цэвэрхэн залуу хүн байна, дэмжиу байна.

      Хариулах