
Офшор данстангуудын мөнгийг оруулж ирнэ гэж илбэ шидтэн аятай амлалт өгч олон мянган санал авсан Баттулга одоо зүгээр өөрийнхөө офшорыг л авчир. Монголоос л гарсан мөнгө байж таарна тэр.
Тэр нэг офшорчдын эсрэг гээд сэлэм буу барих нь холгүй сагсалзаад Баттулгыг дагаж намираад байсан фашист дарцагнууд одоо үг дуугарах гэхээр балгасан ус нь асгарчих гээд хэцүү байгаа биз. Энэ улсын хууль эрх мэдэлтний өмнө хүчгүй болдог ч ард түмэн нь нэхэл хатуутай шд. Ерөнхийлөгчөөсөө "ТӨМӨР ЗАМ"-ын олон миллиард, "ТӨГРӨГ НУУР"-ын орд зарсан өч төчнөөн миллиард төгрөг нэхдэг байсан бол одоо офшор нэхдэг болно.
Тийм болохоор өөрийнхөө офшорыг одоо татаж авчраад өнчин ядуу, өлсөж даарч байгаа хүүхдүүдэд боловсролын хадгаламж нээж өгөх хэрэгтэй. Үнэхээр л ард түмэнд хайртай юм бол шүү дээ. Аа тэгээд чадахгүй бол ард түмнээс ахиж санал гуйх нүүргүй хүн цоохор дээлээ угааж өмсөж гараад Сингапурын ямар нэг юмны түшмэл болж тэндээ амьдрахгүй юу. Монголоос долларын тэрбумтан болгож өгсөн Билли найз чинь ядахнаа Сингапурын бөхийн холбооны дарга ч гэсэн болгоод өгөх байлгүй.
Б.Жаргалсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.21.248) 2020-12-30 10:48Хаа хаа сайхан хэлжээ. Цоохор дээлт, дүр эсгэсэн хуурамч эх оронч, хэлбэрийн төдий монгол ялначуудаас айхгүй дуугарч чадах ганц хүн байдаг л юм байна.
Хариулах